СЭРГЭЭН ЗАСАХ, УЛАМЖЛАЛТ, НОЙРНЫ ТӨВ
Байгаль эхтэйгээ ойрхон... Улаанбаатар хотын их хөл хөдөлгөөнөөс холгүй, ердөө 24-хөн км-ийн зайд, Найрамдал хөндийн цэвэр агаар, анхилуун үнэрт нарсан ойн дэргэд манай төв байрладаг. Нарсны шивнээ, байгалийн анир гүм дунд байх нь өөрөө нэгэн төрлийн эмчилгээ бөгөөд биднийг зорин ирсэн хэн бүхэнд хотын хөл хөдөлгөөнийг мартаж, эх байгальдаа ирсэн мэт таатай мэдрэмжийг төрүүлдэг. Мэргэжлийн баг, олон улсын жишиг Бид жилдээ 7000 гаруй үйлчлүүлэгчдэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй хүргэж байна. Бид танд юуг санал болгодог вэ? Сэргээн засах цогц эмчилгээ: Биеийн алдагдсан функцийг нөхөн сэргээж, таныг өөртөө итгэлтэй болж, амьдралын чанарыг дээшлүүлэх мэргэжлийн тусламж. Уламжлалт заслын гайхамшиг: Монгол хүн бүрийн махан цусанд шингэсэн уламжлалт анагаах ухааны арга барилаар биеийн хий, шар, бадганыг тэнцвэржүүлнэ. Нойр ба Ядаргааг тайлах засал: Цаг наргүй ажил, завгүй амьдралын хэв маягаас үүдэлтэй биеийн болон сэтгэл зүйн ядаргааг тайлж, эрүүл нойрсох амар амгаланг бэлэглэнэ. Бие сэтгэлийг ариусгах "Retreat" хөтөлбөр: Байгалийн сайханд өөрийгөө сонсож, эрч хүчээ нөхөхөд тань туслах онцгой үйлчилгээ.
5+
Жилийн туршлага
80+
Мэргэжилтэн
10000+
Эмчлүүлэгч
95%
Сэтгэл ханамж
Эрхэм Зорилго
ЭРХЭМ ЗОРИЛГО Үйлчлүүлэгч бүрт хамгийн шилдэг, онцгой харилцагчийн туршлагыг мэдрүүлсэн, ажилтнуудын хувьд өсөн дэвжиж, авьяас чадвараа бүрэн нээдэг, хамтдаа тасралтгүй хөгжиж, үнэ цэнийг бүтээдэг байгууллага байна.
Алсын Хараа
АЛСЫН ХАРАА Сэргээн засах, уламжлалтын болон нойргүйдэл, ядаргааны эсрэг тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэсэн, чанар, стандарт, шинэчлэлээрээ манлайлагч жишиг эрүүл мэндийн төв болох.
Үнэт Зүйлс

Хайр, Энэрэл
Өвчтөн бүрийг хайр халамжтайгаар, хүндэтгэлтэй хандан эмчилнэ.

Аюулгүй байдал
Эмчилгээний аюулгүй байдлыг хангах нь манай эрхэм зорилго.

Чанар
ISO стандартад нийцсэн, тасралтгүй сайжруулагддаг чанарын үйлчилгээ.

Инноваци
Орчин үеийн технологи, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэн хэрэглэнэ.

Итгэл
Өвчтөн болон эмчийн хооронд итгэлцлийн харилцаа бүрдүүлнэ.

Байгаль
Байгалийн эмчилгээний аргыг өргөнөөр ашиглан орчин байгалийг хамгаалах.
2020 — Өнөөг хүртэл
2020
Эмнэлэг үүсгэн байгуулагдав
Натурмед сэргээн засах төв ашиглалтад орж хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
2021
Магадлан итгэмжлэл
Магадлан итгэмжлэлийн шалгалтад тэнцэж батламж авав.
2022
ЭМДЕГ гэрээ байгуулав.
ЭМД-аар хөнгөлөттэй сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг болсон.
2023
Магадлан итгэмжлэл
Магадлан итгэмжлэл 2 дахь удаа тэнцэж батламж авч, үйл ажиллагаа цахимд шилжсэн.
2024
Шинэ салбар нээгдэв
Хотын төвд салбараа нэмж ажлын байр нэмэгдүүлэв, Мэдрэлийн төрөлжсөн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх эхлэл тавив.
2025
Нойрны төв нээгдэв
Нойрны төв нээгдэв. Амбулаторио өргөжүүлэн тусгай зөвшөөрөл баталгаажуулав. Уламжлалт эмчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авав.
Удирдлагын баг
“Манай хамт олон үйлчлүүлэгч таны бие махбодын эрүүл мэнд, сэтгэл оюуны алжаалыг байгалийн сайхан орчинд илааршуулан сэргээх боломжийг бүрдүүлж байгаадаа туйлын баяртай байна. Хэрвээ та сэргээн засахын чиглэлээр мэргэшсэн баг хамт олны тусламж үйлчилгээг авах, уламжлалт анагаах ухааны шавхагдашгүй засал эмчилгээгээр бие сэтгэлийн ядаргаагаа тайлах, эсвэл байгалийн тогтоц бүхий амгалан орчинд тамирдсан тэнхээгээ нөхөж, нойр болон сэтгэл зүйн асуудлаа үндсээр нь анагаахыг хүсэж байгаа бол та манай төвийн цахим хуудаст зөв цагтаа зочилжээ. Бид энэхүү цахим талбараар дамжуулан танд хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй, нэг дороос, хэзээ ч авах боломжийг олгохыг зорилоо. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, хамтрагчдын итгэлцэл дээр суурилсан манай хамт олон "Итгэлээр баталгаажсан чанар" гэсэн эрхэм уриагаа үйл ажиллагааны алхам бүртээ хэрэгжүүлж, олон улсын түвшний мэргэжлийн, дэвшилтэт үйлчилгээг танд санал болгож байна. Та манай төвийн цахим хуудаснаас шаардлагатай бүх мэдээллээ авч, бидэнтэй холбогдоорой. Таны эрүүл мэнд, амьдралын эрч хүчийг нөхөн сэргээх үйлсэд бид хариуцлагатай, найдвартай хөтөч байх болно. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ИЛГЭЭЛТ: ИТГЭЛЭЭР БАТАЛГААЖСАН ЧАНАР ”

Ж. Соёлмаа
Гүйцэтгэх захирал
Эмнэлгийн удирдлагын PhD
“Бид мэргэжлийн өндөр түвшний баг хамт олныг бүрдүүлж, дижитал шилжилт болон үйлчилгээний стандартыг сайжруулахад тасралтгүй хөрөнгө оруулалт хийж байна. Манай төвийг сонгон үйлчлүүлж буй танд эрүүл энхийг хүсье.”

Д.Ариунаа
Үйл ажиллагаа хариуцсан захирал
ISO 9001:2015
Чанарын удирдлагын тогтолцоо
ЭМЯ Тусгай зөвшөөрөл
Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл
МАНА гишүүнчлэл
Анагаахын Нийгэмлэгийн гишүүн
Олон улсын гишүүнчлэл
ДЭМБ-ын гишүүн
Хамтрагч байгууллагууд
Бидэнтэй холбогдоорой
Эрүүл мэндийн асуудлаа мэргэжлийн эмч нартай зөвлөлдөөрэй
