Эрүүл мэндийн даатгал
Монгол Натур Мед эмнэлэг нь Улсын болон Хувийн эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй. Даатгалаар эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг танд олгож байна.
Хувийн ЭМД
Хувийн эрүүл мэндийн даатгалын мэдээлэл
Монгол Даатгал
Бүх төрлийн хэвтэн, амбулаторийн эмчилгээ
Номин Даатгал
Сэргээн засах, физиотерапийн эмчилгээ
Мандал Даатгал
Хэвтэн эмчилгээ, оношилгоо
Ард Даатгал
Амбулаторийн болон хэвтэн эмчилгээ
Практикал Даатгал
Сэргээн засах эмчилгээ, зөвлөгөө
Бодь Даатгал
Бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээ
Хувийн даатгалаар үйлчлүүлэх дараалал
Даатгалын гэрээ шалгах
Өөрийн даатгалын компанитай холбогдож, Натур Мед эмнэлэг гэрээтэй эсэхийг шалгана.
Зөвшөөрөл авах
Даатгалын компаниасаа эмчилгээний зөвшөөрлийн хуудас авна.
Эмнэлэгт ирэх
Зөвшөөрлийн хуудас, иргэний үнэмлэхтэйгээ эмнэлэгт ирнэ.
Эмчилгээ хийлгэх
Даатгалын нөхцөлд тохирсон эмчилгээ, үйлчилгээг авна.
Улсын ЭМД
Улсын эрүүл мэндийн даатгалын мэдээлэл
Улсын ЭМД-аар үйлчлүүлэх дараалал
Илгээх бичгийн маягт
Хэвтэн эмчлүүлэхэд шаардлагатай илгээх бичгийг татаж авна уу.
Түгээмэл асуулт хариулт
Цаг захиалга хэрхэн хийх вэ?
Вэб сайтаар дамжуулан онлайнаар цаг авах боломжтой. Үйлчилгээ, эмч, огноо, цаг сонгоод хувийн мэдээллээ бөглөнө үү. Мөн +976 7600-7800 дугаараар утсаар захиалга өгөх боломжтой.
Эрүүл мэндийн даатгал хамрагдах уу?
Монголын ихэнх даатгалын компанитай хамтарч ажилладаг. Таны даатгалын нөхцлөөс хамааран зардлын тодорхой хувийг нөхөн олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож лавлана уу.
Гэр бүлийн гишүүд зочлох боломжтой юу?
Тийм. Хэвтэн эмчлүүлэгчдийг гэр бүлийнхэн зочлох боломжтой. Зочлох цаг нь 10:00-12:00, 15:00-18:00 байна. VIP өрөөнд зочдод тусгай зочны өрөө бий.
Нойрны шинжилгээ хэр удаан үргэлжлэх вэ?
Полисомнографийн шинжилгээ нь шөнөжингөө (ойролцоогоор 8 цаг) үргэлжилнэ. Оройн 20:00 цагаас эхлэн бэлтгэл хийгдэж, өглөөний 06:00-07:00 цагт дуусна. Тусгай нойрны кабинд хийгдэнэ.
Эмчилгээнд насны хязгаар бий юу?
Насны хязгаарлалт байхгүй. Хүүхдээс эхлээд ахмад настан хүртэл бүх насны хүмүүст үйлчилгээ үзүүлдэг. Тус тусын онцлогт тохирсон эмчилгээний хөтөлбөр боловсруулж өгнө.
Даатгалын асуудлаар зөвлөгөө авах
Даатгалтай холбоотой асуултаа манай мэргэжилтнүүдэд тавиарай
